Орон сууц, нийтийн барилгын дээвэр болон шалны дулаалгад хамгийн тохиромжтой Керамзитыг Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтад өргөнөөр ашиглаж байна. Энэхүү хэрэглээний гол учир нь Керамзитын удаан эдэлгээ, маш сайн дулаан тусгаарлах чадвар болон галд огт шатдаггүйд оршино. Монгол улсын барилгын дулаалгын норм стандартад (MNS ISO 29466 : 2010, MNS ISO 29770 : 2010) зааснаар Керамзитыг 40-50 см зузаантай орон сууц, нийтийн барилгын дээврийн дулаалгад ашиглахаар тусгасан. Керамзитаар дээврийн дулаалга хийх заавар:
1. Дээврийн эхний үеийн тэгшилгээ цутгаж хийх
2. Уур тусгаарлагч наах
3. Дулаалгын Керамзитыг 40-50см зузаантай дэвсэж өгөх
4. Төмөр тор тавиж ус чийг тусгаарлагч хийх
5. Бетон зуурмаг тавих
6. Ус чийн тусгаарлагч хар тосон түрхлэг хийх
7. Хар цаас наах
8. Нэг үет хар цаас /мембран/ наах
Харин амины орон сууцны дээврийн дулаалгыг хийхдээ та модон эсвэл бетонон дээвэр дээр Керамзитыг 20см зузаантай дэвсэж дээр нь ус болон чийг тусгаарлагч тавьж өгнө. Харин шалны дулаалга хийхдээ бетонон тэгшилгээ хийхээс өмнө хөрсийг нягтаршуулж Керамзитыг 20 см зузаантай дэвсэж, дээр нь 5-7 см зузаантай бетон цутгана. Цутгасан бетон дээр та хулдаас, паркет, модон шал, плита, шалны халаалт зэргийг хийж болно. Керамзитаар дулаалсан шал даацыг маш сайн авдаг учир нэг цэг дээр ирэх даралтыг жигд тарааж өгдөг, мөн өөрөө хатуу чулуулаг бүтээгдэхүүн тул урт удаан хугацаанд суулт өгдөггүй.Керамзит өөрөө шатдаггүй, хорхоо шавьж керамзитанд үүрлэж үрждэггүй , химийн урвалд ордоггүй, шүлтэнд идэгддэггүй, хамгийн гол нь агшиж суулт өгдөггүй олон удаа хэрэглэж болдог онцгой шинж чанартай бүтээгдхүүн юм.
Уг зурганд: – Баянзүрхийн 26-р хороонд баригдаж буй “Монкон групп” ХХК-ийн “360 Mandala Residential Tower” төслийн орон сууцны дээврийн дулаалганд Керамзитыг ашиглав. – Хан-уул дүүргийн 16-р хороонд баригдаж буй “Улаанбаатар групп” ХХК-ийн “СӨҮЛ ГАРДЕН” төслийн орон сууцны дээврийн дулаалганд Керамзитыг ашиглав. Мөн та манай оффис дээр ирж мэргэжлийн инженерчлэлийн зөвлөгөөг инженерээс авангаа #КЕРАМЗИТ болон бусад бүтээгдэхүүнийг бодитоор нь харж, турших боломжтой