КЕРАМЗИТ ГЭЖ ЮУ ВЭ?
Керамзит® нь бөөрөнхий хэлбэртэй сүвэрхэг материал бөгөөд хатуу, бат бөх гадаргуутай тул энэхүү бүтээгдэхүүнийг барилгын салбарт маш сайн шийдэл болгодог.
Керамзит® нь байгалийн, экологийн, удаан эдэлгээтэй, шатамхай бус, химийн урвалд ордоггүй, үүрч бутрахгүй бөгөөд ялзрахгүй ба хөнгөн шинж чанартай, мөн чийгийг хадгалах өвөрмөц чадвартай бөгөөд түүнийг аажмаар ялгаруулдаг.
Керамзитыг® хэрэглэснээр барилгын бүтэц дэх даацын ачааллыг бууруулж, материалын хэмнэлт гаргахад хувь нэмэр оруулдаг. Өөрийн сүвэрхэг шинж чанараас шалтгаалан энэхүү дүүргэгч материал нь дулаан болон дуу тусгаарлах шинж чанартай.
Керамзитны гол шинж чанарууд нь:
- Хөнгөн жин
- Шинж чанараа огт алддаггүй
- Галд огт шатдаггүй, үнэргүй
- Цахилгаан дамжуулдаггүй
- Хүний биед харшилдаггүй
- Дулаан ба дуу тусгаарлагч
- Бат бөх ба өндөр даралтад тэсвэртэй
- 100% байгалийн гаралтай
- Ашиглахад хялбар
Үйлдвэрлэл
Керамзит нь өвөрмөц бүтэцтэй байгалийн шавраас гаргаж авсан дулаан тусгаарлагч материал юм. (1200°C) -н эргэлдэх зууханд шатаахад тэлэлт үүсч, микро сүвэрхэг нүхнүүд үүсдэг нь Керамзитыг хөнгөн болгохын хажуугаар дуу, дулааныг дээд зэргийн тусгаарладаг болгодог.
Тээвэрлэлт
New Sever® нь Монгол улс даяар хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтад түргэн шуурхай, үр ашигтай олон төрлийн савлагаагаар түгээсээр байна .
50л савлагаа
1м3 керамзит нь 50л-н савлагаатай 20 ширхэг шуудайтай Керамзитнаас бүрдэх ба хэрэглэгч дан ганц барилга төдийгүй бага хэмжээгээр ахуйн түвшинд авахад зориулагдсан юм
2.5м.куб савлагаа
2.5м3-н савлагаатай Керамзит нь барилгын дээвэрлүү шууд кранаар гаргах боломжтой ба цаг хугацаа, санхүүг хэмэх боломжтой юм.
Задгай керамзит
Задгай Керамзит нь бүх төрлийн сомасвал /өөрөө буулгагчтай/ машинд ачих боломжтой