КЕРАМЗИТНЫ ШИНЖ ЧАНАРУУД

ХӨНГӨН БАЙДАЛ

Керамзит нь хайрганаас 5-6 дахин хөнгөн жинтэй ба барилгын жинг нөлөөлөхүйц бууруулдаг.

УС ШИНГЭЭЛТ

Керамзит нь амьсгалдаг материал ба өөрийн жингийн 20%-тай тэнцэхүйц ус болон чийгийг өөртөө шингээж авах чадвартай.

ДУУ ТУСГААРЛАХ

Керамзит дулаалга болон Керамзит блок нь хамгийн сайн тусгаарлагч материалын тоонд багтдаг бөгөөд орчны дуу чимээг маш сайн тусгаарлаж бүдгэрүүлдэг.

ДУЛААН ТУСГААРЛАХ

Керамзит блок нь ердийн бетон блокноос 12 дахин их дулаан тусгаарлах чадвартай. Дулаан тусгаарлах чанар өндөр учир түлш, цахилгаан зарцуулалтын түвшинг бууруулж, эрчим хүчний хэрэглээг зохистой болгох хамгийн сайн арга юм.

kerbfireresistant

ГАЛ ТЭСВЭРЛЭХ

Керамзитыг 1200-1500 градуст хөөлгөж гаргаж авдаг ба 100% шатамхай бус материал юм. Керамзит дүүргэгчтэй хана нь гал түймрийг 3н цаг тэсвэрлэх чадвартай. 

БАТ БӨХ ЧАНАР

Керамзит болон керамзит блок нь цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйлсэд тогтвортой хэвээр байна. Керамзит нь химийн хувьд саармаг бөгөөд pH=7 байдаг. Тиймээс барилга байгууламжид ус хоолой, бохир цэвэр дулааны шугам, утас болон бусад угсралтын бүрэлдэхүүн хэсэгт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

ХИМИЙН УРВАЛД ОРДОГГҮЙ

Керамзит шүлтлэг хүчиллэг бодисын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг бөгөөд ямарваа нэгэн химийн урвалд орж задардаггүй