Сүүлийн үед дэлхийд дахинд эрэлттэй болоод байгаа керамзитан хөрсний талаар товчхон тайлбарлая. Керамзитаар ургамал, цэцгийн хөрс хийх давуу талууд:1.Ургамлыг илүү хялбар услах боломжтой2.Үндэс ялзрах эрсдэл бага3.Хортон шавж үүрлэх боломжгүй4.Ургамлаа хянаж шалгахад амархан5.Эвгүй үнэргүй6.Дахин ашиглах боломжтой7.Байгальд хор хөнөөлгүй8.Цэвэрхэн цэгцтэй харагддаг9.Агаар сайн нэвтрүүлдэгКерамзит нь нэг үгээр шатаасан шавар юм.
Тиймээс керамзитийн дотоод бүтэц нь сүвэрхэг бүтэцтэй байдаг бөгөөд усанд хийх үед усыг өөртөө шингээж авч хадгалдаг гэсэн үг юм. Тийм учраас Таны ургамал болон цэцгийн хөрс байнга усанд байхгүй бөгөөд таныг услах үед Керамзит усыг өөртөө шингээж авч хадгалан, ургамал шаардлагатай үедээ Керамзитнаасаа усаа авч тэжээгддэг гэсэн үг юм. Мөн сүвэрхэг бүтэц нь хүчилтөрөгчийг маш сайн нэвтрүүлдэг бөгөөд таны ургамлыг эрүүл ургахад томоохон нөлөө үзүүлдэг гэх мэтчилэн олон давуу талуудтай юм.