Амины орон сууц барихад юуны өмнө шалны дулаалгыг маш сайн хийх хэрэгтэй. Учир нь нэгэнт цутгаад тависан шалны дулаалгыг буцааж хуулж дулаалга хийх боломжгүй байдаг. Шалны дулаалга нь байшингийн хамгийн чухал хэсэг бөгөөд ном ёсоор нь дулаалах шаардлагатай. Үүний тулд та шалны бетонон тэгшилгээ хийхээс өмнө хөрсийг нягтаршуулж Керамзитыг 20 см зузаантай дэвсэж, дээр нь 5-7 см зузаантай бетон цутгана. Цутгасан бетон дээр та хулдаас, паркет, модон шал, плита, шалны халаалт зэрэгийг хийж болно. 1м2 шаланд ердөө л 13,000₮. Керамзитаар дулаалсан шал даацыг маш сайн авдаг учир нэг цэг дээр ирэх даралтыг жигд тарааж өгдөг, мөн өөрөө хатуу чулуулаг бүтээгдэхүүн тул урт удаан хугацаанд суулт өгдөггүй. Хулгана хорхой шавьж идэх ямар ч боломжгүй, байгалийн гаралтай, галд огт шатдаггүй бүтээгдэхүүн юм. Эдгээр шинж чанараас нь болж керамзит шалны дулаалганд хамгийн шилдэг, хамгийн хямд шийдэл яалтачгүй мөн юм.
🏢Олон давхарт барилгын шалны дуу болон дулаан тусгаарлалтыг хийхдээ керамзитыг 5-7 см зузаантай дэвсэж 5-7 см зузаантай бетон цутгаж тэгшилнэ . Керамзит өөрөө маш хөнгөн учраас барилгын даацанд бага ачаалал өгдөгөөрөө давуу талтай.
Харин 🏠амины орон сууцны дээврийн дулаалгыг хийхдээ та модон эсвэл бетонон дээвэр дээр Керамзитыг 20см зузаантай дэвсэж дээр нь ус болон чийг тусгаарлагч тавьж өгнө. Байшингийн дулаалга хийж байгаа тохиолдолд нэн чухал зүйл бол дулаан алдагдлын гүүр үсэж байгаа эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Тиймээс дулаалгын матрериалууд нь асгаасан хэлбэртэй байх шаардлагатай. Керамзит нь өөрөө асгаасан бүтээгдэхүүн тул байшингийн дээврийн бүхий л нүх сүвийг маш сайн бөглөж өгдөг. Тиймээс керамзитан дулаалгатай дээвэрт дулаан алдагдлын гүүр үүснэ гэдэг ойлголт огт байдагүй. Мөн дээвэрийн дулаалгын материал нь 🔥🚫галд шатдаггүй байх нэн шаардлагатай. Керамзит нь өөрөө 1200С халуун зууханд шатаж гарж ирдэг учир галд огт шатдаггүй, хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн юм.