Керамзит ® -ыг дан ганц дуу дулаан тусгаарлах материалаар ашиглаад зогсохгүй хөнгөн байдал, механик эсэргүүцэл , дулаан тусгаарлалт, акустик дулаалга, галд тэсвэртэй зэрэг олон давуу талтай байдлаар нь барилгын даацын блоконд ашигладаг.

Керамзит блок® нь дараахь давуу талтай:

  • Дундаж жинтэй
  • Хэрэглэхэд хялбар тул хүн хүч, барилгын ажлын цагийг хэмнэнэ 
  • Блокны гадаргуу барзгар бүтэцтэй тул хананд ямарваа нэгэн хөөсөнцөр, гипс зэргийг тогтооход ямар нэг бэрхшээл гарахгүй 
  • Ус чийгэнд тэсвэртэй 
  • Дүүргэгч материал (Керамзит) нь дотоод сүвэрхэг бүтэцтэй тул дуу, дулааныг маш сайн тусгаарлана
  • Даралт тэсвэрлэх чадвар сайн ( ~100кгх/см2 марктай)
  • Галд тэсвэртэй
  • Акустик шингээлттэй ба дуу чимээг 20-30%-р бууруулна

Керамзит®-аар дараахь зүйлийг хийх боломжтой

  •  Хананы өрлөгийн даац болон дүүргэлтийн блок
  •  Хөнгөн дүүргэгчтэй угсармал хавтан
  •   Акустик тусгаарлах материал

Керамзит блокны дотоод хаталт

Дотоод хаталт гэдэг нь бетон зуурмаг доторх чийг зохистой хугацаанд хадгалагдаж, цементийг бүрэн хаттал чийгээр хангах процес юм. Зохимжтой хэмжээний чийг бетон зуурмаг дотор байснаар цементийг бүрэн бэхжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Ердийн хатаах технологитой харьцуулахад дотоод хаталттай Керамзит блок илүү бат бөх чанартай байх давуу талтай. Керамзит нь тодорхой хэмжээний чийгшилийг өөртөө хадгалж бетон зуурмагийг шаардлагатай үед нь чийгээр хангаж өгсөнөөр Керамзитбетоны хаталтыг хурдасгаж, илүү бат бөх хатуу шинж чанартай болдог. 

 

Керамзитбетон блок нь даацын блокны төрөлд багтах ба 2.5м3 хэмжээний ( түүхий эд материал, керамзитбетон зуурмаг)-ыг тусгай хэвэнд их хэмжээний даралтаар 1м3 хүртэл шахаж эцсийн бүтээгдэхүүн болох Керамзит блокыг гарган авдаг .

Керамзитбетон блокны хатаах процесс нь 2 үе шатыг дамждаг. Үүнд:

         1.Эхний шат дамжлагад бэлэн болсон блокыг тусгай хатаах камерт 600°C-н температурт 24н цагийн турж байршуулна. Ингэснээр нийт бэхжилтийн 20% нь бүрдэнэ.

         2. Хатаах камераас гарсан блокыг зориулалтын чийг тусгаарлагч пилонкоор битүү жигд ороож эл хатаах талбайд 14-21 хоног байршуулна.

Керамзитбетоны хатуулаг бат бөх чанарыг хадгалахын тулд зориулалтын чийг тусгаарлагч пилонкоор ороон нар салхины шууд тусгалгүй газарт өөрөөр нь хатаах явдал юм. Нар салхины нөлөө нь бетоны чанарт муугаар нөлөөлдөг ба бэхжилт авахаас өмнө чийгшилгүй болон хатаж улмаар блок хагарж бутрамтгай шинж чанартай болдог.

Дотоод хаталттай Керамзитбетон ба ердийн халалттай бетоны ялгаа

Уламжлалт хатаах явцаас ялгаатай нь зориулалтын чийг тусгаарлагч пилонкоор ороож хатаасан процесс нь блокны хагарах цуурах, хэмжээ алдах эрсдэлийг бууруулж өндөр даацын бат бөх блок гаргаж авахад тустай. Керамзит нь гадаргуу дээрх чийгийг өөртөө тодорхой хэмжээнд шингээн удаан хугацааны туршид гадагшлуулдаг нь  цементийн бэхжилтийн хугацаанд шаардлагатай чийгшилийг тохируулж өгдөг.