Керамзит блокыг даацын болон дүүргэлтийн, өрөө хоорондын тусгаарлалтын гэсэн 3н өөр төрлийн хэрэглээ болон хэмжээтэйгээр үйлдвэрлэж байна.
- Даацын Керамзит блок нь 100 марктай учир 3 хүртэлх давхартай байшинг нэмэлт каркас баганагүйгээр өөрөөр нь барих боломжтой.
- Дүүргэлтийн Керамзит блок нь 2 давхар хүртэлх амины орон сууцыг өөрөөр нь барих боломжтойгоос гадна өндөр давхартай барилгын гадна дотор хананд дүүргэлтээр ашиглах боломжтой.
- Өрөө хоорондын Керамзит блок нь 240х100х400мм буюу 10см зузаантай тул бүх төрлийн барилга байгууламжийн дотор өрөө хоорондын хуваалт болон дүүргэлтэнд ашиглах боломжтой.
Вибропресс үйлдвэрлэлийн технологоор Керамзит блок үйлдвэрлэх нь өндөр дуу дулаан тусгаарлах шинж чанартай, хүйтэнд тэсвэртэй /цанталгүй/, гал ус чийгнээс үл хамаарах, тав тухтай бат бөх чанар бүхий ханын материал бий болох боломжийг олгодог.
Керамзит нь сүвэрхэг бүтэцтэй тул
Керамзитны бат бөх чанар болон ачаалал даах чадварыг итгэмжлэгдсэн лабораторын туршилт шилжилгээний дүгнэлтээр тодорхойлдог.
Доор хүснэгтэнд Керамзитны шинжилгээний хариуг оруулав.
Керамзитыг зам гүүр, далан барихад суурийн дүүргэлтэнд ашигласнаар хөрсний гулгалт, замын гадаргуйн эвдрэл гэмтэл гажилтын эрсдлийг эрс багасгадаг бөгөөд гүүр, далан, тулгуур, гарц, замын налуу гэх мэт тулгуур байгууламжийн ачааллыг бууруулах боломжийг олгодог. Энэ нь Кеаразтны даралт тэсвэрлэх шинж чанартай холбоотой юм.
Сул хөрстэй газарт зам барихад суулт өгөх, зам хагарах эрсдэл өндөр байдаг ба энэ тохиолдолд Керамзит ашиглах нь бүтцийн бат бөх чанарыг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Та манай борлуулалтын албаны 99012790, 99011290 дугаар болон Facebook page /Keramzit perlit/ холбогдон өөрийн сонирхсон бараа материалын /Дээвэр шал суурийн дулаалын керамзит, Даацын керамзит блок, Өрөө хоорондын керамзит блок, Суурийн блок/ худалдан авах, хэрэглэхтэй холбоотой мэдээллийг аван захиалгаа өгөх боломжтой
Керамзит нь цэвэр байгалийн гаралтай материал бөгөөд ургамлын хөрсөнд хольж ашигласнаар хөрсийг сийрэгжүүлж, ус агаарын урсгалыг дэмждэг ба хөрсний усны ууршилтийг бууруулж, ойр ойрхон услах хэрэгцээг багасган хогийн ургамал ургаж бөглөрөхөөс сэргийлдэг. Мөн үүнээс гадна таны цэцэг, цэцэрлэгт гоо зүйн талаас ч нэмэлт болж өгдөг.
Керамзит® нь бөөрөнхий хэлбэртэй сүвэрхэг материал бөгөөд хатуу, бат бөх гадаргуутай тул энэхүү бүтээгдэхүүнийг барилгын салбарт маш сайн шийдэл болгодог.
Керамзит® нь байгалийн, экологийн, удаан эдэлгээтэй, шатамхай бус, химийн урвалд ордоггүй, үүрч бутрахгүй бөгөөд ялзрахгүй ба хөнгөн шинж чанартай, мөн чийгийг хадгалах өвөрмөц чадвартай бөгөөд түүнийг аажмаар ялгаруулдаг.
Керамзитыг® хэрэглэснээр барилгын бүтэц дэх даацын ачааллыг бууруулж, материалын хэмнэлт гаргахад хувь нэмэр оруулдаг. Өөрийн сүвэрхэг шинж чанараас шалтгаалан энэхүү дүүргэгч материал нь дулаан болон дуу тусгаарлах шинж чанартай.
Керамзит нь өвөрмөц бүтэцтэй байгалийн шаврыг 1200°C -н эргэлдэх зууханд шатааж үйлдвэрлэдэг тул галд шатдаггүй материал юм.
Керамзит нь хөнгөн дүүргэгч, даралтад тэсвэртэй дулаалгын материал бөгөөд 1м3 нь маркаасаа шалтгаалан 280-600кг нягттэй ба бусад төрлийн дүүргэгч /хайрга, дайрга/ материалтай харьцуулахад хөнгөн тул бетон бүтээцийн жинг бууруулах боломжтой.