Ургамал, орчны тохижуулалт
Ургамал ургуулах таатай нөхцлийг бүрдүүлэх мөн түүний хэлбэр болон өнгөөс нь шалтгаалж чимэглэлийн элемент болгож тохижуулах төслүүдэд Керамзитыг® маш ихээр ашиглаж байна.
Ногоон дээврийн цэцэрлэгт хэрэглэх нь биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлдэг, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, агаар мандлын бохирдлыг цэвэршүүлдэг, тогтвортой экосистемд хувь нэмэр оруулдаг.
Керамзитыг дараах ургамал болон ногоон байгууламжинд хэрэглэхийн зөвлөдөг
- Ногоон дээвэр
- Цэцэрлэгжүүлэлт
- Хөдөө аж ахуй
- Террас болон гэрийн цэцгэнд
- Таримал цэцэг
- Гидропоник

Керамзит® нь байгалийн гаралтай, удаан эдэлгээтэй, шатамхай бус, химийн урвалд ордоггүй, мууддаггүй, ялзардаггүй, хөнгөн бөгөөд тодорхой хэмжээний чийгийг өөртөө шингээж авах чадвартай бүтээгдэхүүн юм.
Керамзит® нь хэт их даралт ачаалал өгдөггүй бөгөөд чийгийг тохируулах, барилгын дулаан, дуу тусгаарлах үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг тул эрчим хүчний зардлыг бууруулдаг.
Дээврийн элэгдлыг багасгах болон эдэлгээг уртасгахын тулд ус зайлуулах систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Керамзит® хооронд зай завсар үүсдэг тул илүүдэл усыг хурдан гадагшлуулдаг бөгөөд хөрсөнд их хэмжээний ус хуримтлагдахаас сэргийлж, ургамлын үндэс амьсгалахад тусалдаг.


Керамзит® нь pH-н хувьд саармаг, нягт бөгөөд дахин хэрэглэгддэг тул мэргэжилтнүүд санал болгодог ба байгаль орчинд ээлтэй байдаг юм. Гидропоник системд Керамзит® нь хөрсийг шууд орлодог. Илүүдэл усыг өөртөө шингээхээс гадна Керамзит® нь системийг бүтэц болон хэлбэр дүрсийн хувьд тогтвортой байлгадаг.
Керамзит® хөрстэй гидропоник системийг хаалттай систем гэж нэрлэдэг. Керамзит® нь химийн хувьд идэвхгүй учир ургамал шим тэжээлийг уусмалаар өгнө. Керамзитын хэлбэр дүрс нь ургамлын агаарын солилцоог дэмжиж өгдөг бөгөөд алдалтыг багасгадаг.
Гидропоник систем дахь Керамзитын бас нэг давуу тал нь маш хөнгөн юм.


