ДУЛААЛГА БОЛОН ХӨНГӨН ДҮҮРГЭГЧ

Керамзит® нь механик, дулаан тусгаарлах, дуу тусгаарлах акустик шинж чанартай тул хөнгөн дүүргэгчид дотроо хамгийн тохиромжтой шийдэл юм.
Керамзитыг асгаасан хэлбэрээр ашигладаг, шингэн бетоноор Керамзитын дээд үеийг чийглэж өгсөнөөр түүний тусгаарлах шинж чанарыг дэмжиж өгдөг. Бетон зуурмаг хучилт хийхээс өмнө Керамзит дээр чийг тусгаарлагч дэвсэх шаардлагатай.

1. Дулаалах талбайг Керамзитаар дүүргэн тэгшилгээ хийх

2. Тэгшилж дүүргэсэн керамзит дээр шингэн бетоноор барьцалдуулах.
10м2 талбайг хийж гүйцэтгэхийн тулд: 
25л усанд 40кг цемент хольж найруулна.

3. Үүнийг 24н цаг хатаасны дараа эсцийн бетон хучилтыг хийж гүйцэтгэхэд бэлэн болно.

ДАВУУ ТАЛ:

  •  Хөнгөн байдал нь барилгын бүтцэд ирэх даацыг мэдэгдэхүйц бууруулдаг
  •  Дуу болон дулаан тусгаарлалтыг эрс сайжруулна
  •  Галд тэсвэртэй
  •  Хэрэглэхэд хялбар
  •  Түргэн хатна

Керамзитыг цемент зуурагчаар ус, цементтэй хольж ашиглаж болно. 0,1м3 Керамзит дээр 10 литр ус нэмж хольсны  дараагаар нь 10кг цемент нэмж зуурснаар Керамзитбетон бэлэн болно

Ус зайлуулах систем ба суурийн бүтцэд ирэх ачааллыг багасгах нь:

Керамзит нь барилга байгууламжийн хонгилийн давхарт чийг нэвтрэхээс сэргийлж маш сайн ус зайлуулах шинж чанартай байдаг. Барилгын суурийн ханан дах хөрснөөс даралтыг бууруулж байгууламжын эргэн тойрон дах хөрс суурьшихаас сэргийлдэг.

Ингэснээр барилгын бүтцийн тогтвортой байдлыг хангаж, суултыг багасгаж мөн маш сайн суурийн дулаалга болж өгдөг.                  

Керамзитыг хонгилын давхрын шаланд шууд ашиглах нь:

Керамзитын нягт, ус зайлуулах ба дулаан тусгаарлах шинж чанарууд нь түүнийг газартай шууд харьцах боломжийг олгодог. Керамзит нь дулаан тусгаарлалтыг сайн хангадаг учир барилга байгууламжид цан цохих, чийгийг эрс багасгадаг.
Сууриас алдах дулааныг багасгахын тулд гадартай харьцах ханын ойролцоо Керамзит хучилтыг 2 дахин нэмэгдүүлвэл зохимжтой.