КЕРАМЗИТНЫ ДАВУУ ТАЛ
Thermal-Insulation
Дулаан тусгаарлах 
Керамзитыг ашиглах нь дулааныг маш сайн тусгаарлахын хэрээр түлш, цахилгааны зарцуулалтын түвшинг бууруулж, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох хамгийн сайн арга юм
Sound-Isulation
Дуу тусгаарлах 
Керамзитыг ашиглах нь дулааныг маш сайн тусгаарлахын хэрээр түлш, цахилгааны зарцуулалтын түвшинг бууруулж, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох хамгийн сайн      
Fire-Resistance
Гал тэсвэрлэх 
Керамзит нь өндөр температурт хөөлгөж гаргаж авсан материал учир галд шатахгүй шатамхай материал биш юм
Lightness-150x150
Хөнгөн 
Керамзит нь хөнгөн дүүргэгч дулаалгын материал ба барилгыг хөнгөрүүлэхээс гадна даац болон даралтыг жигд хувиарлаж өгдгөөрөө давуу талтай

КЕРАМЗИТ : ГЭЖ ЮУ ВЭ?

Органик бодис их хэмжээгээр агуулсан шаврыг 1000-1200 хэмийн халуунд эргэх  зууханд шатааж гаргаж авсан хорголжин хэлбэртэй сүвэрхэг материалыг керамзит гэнэ. Керамзитны нягт үйлдвэрлэлийн технологи , түүхий эдээс хамаарч 200-700 кг/м3 жинтэй байна . Керамзитыг дээвэр,   шал, шугам хоолойн дулаалганд өргөн хэрэглэнэ . Керамзитыг хэт өндөр хэмд гаргаж авсан учраас бат бөх, дуу дулаан тусгаарлалт сайн , шүлтэнд тэсвэртэй , хорхой шавьж үүрлэдэггүй –үрждэггүй , олон удаа ашиглаж болдгоороо бусад  дулаалгын материалаас давуу юм . Керамзитаар хийсэн блок нь хөнгөн, суулт өгдөггүй, агаарын чийг ихтэй үед өөртөө чийгийг хуримтлуулж хуурайшсан үед эргүүлэн гаргадаг сайн чанартай учраас өрөө тасалгааг амьсгалуулдаг шидэт бүтээгдхүүн юм.
 
БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

КЕРАМЗИТ 0-5мм

Ширхэгийн хэмжээ: 0-5мм
Нягт: ~470 кг/м³
Хэрэглэх: Дээвэр болон шал сууринд хөнгөн дүүргэгч дулаалга, хөнгөн бетон, угсармал хавтан, ус цэвэршүүлэх болон бохирын систем,  хөдөө аж ахуй, шүүлтүүр

 

КЕРАМЗИТ 5-15мм

Ширхэгийн хэмжээ: 5-15мм
Нягт: ~380 кг/м³
Хэрэглэх: Дээвэр болон шал сууринд хөнгөн дүүргэгч дулаалга, цэцэрлэгжүүлэлт, хөнгөн бетон, тохижилт, ус цэвэршүүлэх болон бохирын систем, хөдөө аж ахуй, шүүлтүүр

 

КЕРАМЗИТ 15-25мм

Ширхэгийн хэмжээ: 15-25мм
Нягт: ~320 кг/м³
Хэрэглэх: Дээвэр болон шал сууринд хөнгөн дүүргэгч дулаалга, хөнгөн бетон, ус цэвэршүүлэх байгууламж, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуй, чимэглэл, шүүлтүүр

 

КЕРАМЗИТ 25-40мм

Ширхэгийн хэмжээ: 25-40мм
Нягт: ~300 кг/м³
Хэрэглэх: Дээвэр болон шал сууринд хөнгөн дүүргэгч дулаалга, зам талбай, хөнгөн дүүргэгч, хөдөө аж ахуй, шүүлтүүр

ПЕРЛИТ

Ширхэгийн хэмжээ: 3-5мм
Нягт: ~100 кг/м³
Хэрэглэх: Дээвэр болон шал хананы дулаалга, хөнгөн бетон, хөнгөн бетон зуурмаг, ус цэвэршүүлэх систем, шүүлтүүр, хөдөө аж ахуй

 

ӨРӨӨ ХООРОНДЫН БЛОК 

Блокны хэмжээ: 400x100x240мм 
Нягт: ~720 кг/м³ 
Хэрэглэх: Барилга байгууламжийн дотор ханын өрлөг

ДҮҮРГЭЛТИЙН КЕРАМЗИТ БЛОК

Блокны хэмжээ: 480х200х240мм
Нягт: ~720 кг/м³
Хэрэглэх: Орон сууц олон нийтийн барилга, карказтай амины орон сууцны ханын дүүргэлт

ДҮҮРГЭЛТИЙН КЕРАМЗИТ БЛОК

Блокны хэмжээ: 480х300х240мм,
Нягт: ~720кг/ш
Хэрэглэх: Орон сууц олон нийтийн барилга, карказтай амины орон сууцны ханын дүүргэлт

ДААЦЫН КЕРАМЗИТ БЛОК

Блокны хэмжээ: 360х240х240мм
Нягт: ~1300 кг/м³
Хэрэглэх: Амины орон сууц, үйлдвэр агуулах обьект болон суурийн дулаалга

perlitb

ПЕРЛИТБЕТОН БЛОК

Блокны хэмжээ: 340х240х240мм
Нягт: ~850 кг/м³
Хэрэглэх: Орон сууц олон нийтийн барилга, карказтай амины орон сууцны ханын дүүргэлт

Керамзитбетон блок

Керамзитаар хийсэн даацын блок, хучилтын хавтан, ханын хавтан нь бүгд галд тэсвэртэй шатахгүй, ус чийгэнд тэсвэртэй өөртөө шингээдэг, дуу болон дулааныг маш сайн тусгаарладаг амьсгалдаг зэрэг давуу талтай бүтээгдэхүүн болохын хэрээр Керамзитбетон блокоор барилга барих нь барилгын явцад цаг хугацаа, хөдөлмөр, материалын хэмнэх зэрэг давуу талтай

Дээвэр болон шал суурийн дулаалга

Инженерүүд Керамзитыг шал болон дээврийн дулаалганд ашиглахаас гадна Керамзит блокыг амины орон сууц, үйлдвэр агуулах, обьект зэрэгт хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Керамзитбетон блок нь бусад төрлийн блоктой харьцуулахад бат бэх, дулаан алдалт багатай байдаг байна.

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
 
Мэдээлэл

Орон сууц, иргэний барилгад Керамзитыг ашиглах нь

Орон сууц, нийтийн барилгын дээвэр болон шалны дулаалгад хамгийн тохиромжтой Керамзитыг Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтад өргөнөөр ашиглаж байна. Энэхүү хэрэглээний гол учир нь Керамзитын

цааш унших »
Мэдээлэл

Керамзитаар Цэцэг болон Ургамалын хөрсийг орлуулж болдгийг мэдэх үү?

Сүүлийн үед дэлхийд дахинд эрэлттэй болоод байгаа керамзитан хөрсний талаар товчхон тайлбарлая. Керамзитаар ургамал, цэцгийн хөрс хийх давуу талууд:1.Ургамлыг илүү хялбар услах боломжтой2.Үндэс ялзрах эрсдэл

цааш унших »
 
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД